СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОНЦЛОХ БИЧЛЭГ: Шүдлэн насны морьдын уралдааны АЙРГИЙН ТАВАН БАЙР

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 хүлэг шандас сорин уралдсан.

Айргийн тавд, 

-Ховд аймгийн Зэрэг сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ,
-Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ,
-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн шүдлэн,
-Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ,
-Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдалж, наадамчин олноо цэнгүүллээ.

Шүдлэн насны морьдын уралдааны түрүү болон аман хүзүү морь барианы зурхайд тун ойрхон давхиж орсон бөгөөд тухайн мөчид "Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн түрүүллээ" гэж хөтлөгч, тайлбарлагч нар мэдээлсэн.

Харин морьд барианд орсны дараа Хурдан морины салбар хорооныхон зураг, бичлэг ухраан үзэж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн түрүүлж, магнай аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагжбалжирын хар шүдлэн орсон гэж үзсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.