СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан болов

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.

Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэйг тэмдэглэж, тус хуралдаанаар Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 2 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал болон Сөүл хотноо өнгөрсөн онд зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны VI хуралдаанаар хэлэлцсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгч, цаашид дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, хүний нөөцийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Монгол Улс, БНСУ-ын улс төрийн яриа итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан монголын талаас БНСУ-ын ижил төстэй байгууллагатай мэдээлэл солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв. Солонгосын тал мэдлэг, туршлага солилцон хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чиглэлд хэрэгжүүлж буй “КСТ Нэтворк” төслийн үр дүнг үндэслэн БНСУ-ын “Ухаалаг хотын дэд бүтцийн эх үүсвэр сан” болон “Гадаадын дэд бүтэц сан” зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах, БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилсан судалгааны төсөл”-ийн тайланг үндэслэн шинэ ухаалаг, ногоон хот байгуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцав. Солонгосын тал энэ оны 9 дүгээр сард БНСУ-д зохион байгуулагдах “Дэлхийн ухаалаг хот” олон улсын үзэсгэлэнд Монголын төр, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцохыг урив.

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн ажлын удирдамжийг ойрын хугацаанд тохиролцож, хэлэлцээний багийн хоёр талын уулзалтуудыг энэ ондоо багтааж эхлүүлэхээр болов. “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн шинэчилсэн төслийг Монголд Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдмагц хуультай уялдуулан байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Солонгосын тал энэ оны 9 дүгээр сард тус төвийг байгуулах саналыг дэвшүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай улсад нэн хэрэгцээтэй буй хүний нөөц, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, түүний дотор

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”, БНСУ-ын Засгийн газраас 2023 оныг “Солонгост зочлох жил” болгон тус тус зарласантай холбогдуулан талууд аялал жуулчлал, соёл, урлагийн олон ажлыг зохион байгуулж буйг тэмдэглээд аялал жуулчлал, соёл, урлагийн байгууллагын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг зохион байгуулах, уран бүтээлчдийн солилцоог идэвхжүүлэх, кино урлагийн чиглэлээр туршлага судлах зэргээр хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов.

Талууд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.