СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-19

Автобусны буудалд автомашинаа байршуулсан тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Автобусны буудалд автомашинаа түр болон удаан хугацаагаар зогсоосон тохиолдолд хяналтын камераар хянаж торгууль бичих болон цагдаагийн алба хаагчид биеэр очиж шаардлага тавин ажиллаж байна.

Зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.1 дэх заалтаар 20 нэгжээр торгодог. Энэ хүрээнд “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-өөс нийслэл хотын хэмжээнд 130 хяналтын камерыг автобусны буудлуудад суурилуулсан.

Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь автобусаар зорчдог. Гэтэл автобусны буудал дээр зогсож буй машинууд эдгээр иргэдийн аюулгүй саадгүй зорчих нөхцөл боломжийг арилгаж, зохиомлоор түгжрэл, саатал учруулж байна. Хяналтын камераар зөвхөн автомашиныг зохицуулахаас гадна нийтийн тээвэр зорчигчдоо аюулгүй буулгаж буй эсэхийг шалгадаг.

Хуучнаар автобусны буудал дээр заавал цагдаагийн ажилтан очиж автомашины жолоочид шаардлага тавьдаг байсан бол одоо хяналтын камераар тухайн зөрчлийн торгуулийг тооцож байгаа.

Иймээс иргэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т зааснаар өглөөний 06:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд түр болон удаан хугацаагаар автобусны буудал дээр зогсож болохгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
203.98.76.100

зөв зөв. өмхий утаагаар утаад зогсоод байдаг юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.