БНСУ-ын "Mom's Touch" түргэн хоолны сүлжээг Монголд оруулж ирнэ

Өмнөд Солонгосын "Mom's Touch" түргэн хоолны сүлжээ ресторан манай улсын "Foodville Farm" ХХК-тай мастер франчайзын гэрээ байгуулснаа мэдэгджээ.

Монголд аль хэдийн тус улсын "Caffe Bene", "Tous les Jours" зэрэг томоохон франчайзуудыг оруулж ирсэн "Монбейкери" ХХК нь "Mom's Touch" брэндийг манай улсад өргөжүүлэх зорилгоор "Foodville Farm" гэх бие даасан компанийг үүсгэн байгуулсан аж. гэжээ.

Монголчуудын дунд солонгос хоол хүнс, К-поп хөгжим болон бусад өргөн хүрээний бүтээгдэхүүний талаарх сонирхол нэмэгдэж байгаагаас гадна манай улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, харьцангуй залуу хүн ам гэх мэт шалтгааны улмаас "Mom's Touch" франчайз Монголын зах зээлд нэвтрэхээр шийдсэн гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

B20230404111249927

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.