Британи улс манай улсад 2 тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилт олгох боломжтой

Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзжээ.

327180142 905132200806357 7536535301184732698 n2

Уулзалтаар Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага болон төсөлд тавигдах нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

327656486 498956262318539 5172654110591250670 n1

Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг хариуцсан 31 худалдааны элчийн нэг бөгөөд Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.

Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас өөрийн улсын экспортын бараа, үйлчилгээ оролцсон төслүүдэд зээл, баталгааны механизмаар дамжуулан санхүүжилт олгодог бөгөөд Монгол Улсад хоёр тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилтийг олгох боломжтойг дуулгажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.