Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.1 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг тушаажээ

2006 онд Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд таван сая Малайзын ринггит буюу 1.1 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг Дээд шүүхээс нь тушаажээ.

Хохирогчийн ар гэрийнхэн Малайзын Засгийн газар, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда, цагдаагийн алба хаагч асан Сирул Азар Умар ба Азила Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай нотолсон гэж Давж заалдах шатны шүүхийн шүүгч Вазир Алам Мидин Мира өнөөдөр /2022.12.16/ өглөө шийдвэрлэсэн байна.

Ийнхүү юм. Тодруулбал, талийгаачийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, М.Алтаншагай нар сэтгэл санааны болон бие эрүүл мэндийн гарз хохиролдоо 100 сая Малайз ринггит нэхэмжилсэн.

2019 онд эхэлсэн шүүх хуралдаанд Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу, том хүү Б.Мөнгөншагай нарын нийт 26 гэрч мэдүүлэг өгсөн бол Малайзын Засгийн газар гурван гэрчийг дуудсан ба харин Абдул Разак мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.

a0e350f501242ba67e4a34458fe1f6bf

Эх сурвалж: The Straits Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.