СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны баг ДАШТ-ээс хасагдсанд баярласан иргэнийг буудан хөнөөжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтдоо Ираны үндэсний шигшээ баг АНУ-ын багт 1:0 харьцаатай хожигдсоноор тэмцээнээ өндөрлөсөн.

Энэ хожигдол нь засгийн газрынхаа эсрэг тэмцэж буй Ираны иргэдийг баярлуулсан. Учир нь тэд үндэсний шигшээ багаа Тегераны харгис дэглэмийн төлөөлөл гэж үзэж, дэмжихээс татгалзаж байсан билээ.

Тус улсын баг АНУ-ын багт хожигдсоны дараа баярласнаа илэрхийлж, машиныхаа дохиог дуугаргасан иргэнийг Ираны хууль хүчнийхэн буудаж алсан тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Амиа алдагч Ираны баруун хойд бүсийн Каспийн тэнгисийн эргийн Бандар Анзали хотод амьдардаг, 27 настай Мехран Самак гэх залуу байсан бөгөөд тэрбээр толгойдоо буудуулж алагдсан тухай хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

Иран, АНУ-ын шигшээ багуудын тоглолт нэлээд улс төржсөн үйл явдал болсон юм. Ираны шигшээ багийн гишүүд хэсгийн эхний тоглолтод орохоосоо өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзаж, иргэдийнхээ тэмцлийг дэмжиж байв

Харин дараа нь Уэльс, АНУ-ын шигшээ багуудтай тоглохоосоо өмнө төрийн дууллаа дуулсан нь тэднийг Тегераны эрх баригчдын дарамт шахалтад орсон байж болзошгүй гэх яриа тарахад хүргэсэн юм.

Шигшээ баг нь ДАШТ-ээс хасагдсаны дараа Мягмар гарагийн орой Ираны хотуудын гудамж талбайд иргэд хөөр баяраа тэмдэглэж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал орчинд олноор таржээ.

Өнгөрсөн хугацаанд хамгийн цөөндөө 448 иргэн Тегераны дэглэмийн хууль хүчнийхний гарт амиа алдсаны 60 нь хүүхэд байсан гэж хүний эрхийн байгууллага мэдээлж байна.

Нийтдээ 18,000 гаруй иргэн энэ хугацаанд баривчлагджээ.

Эх сурвалж: BBC News

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
66.181.186.234

Бас л Ирак шиг дампуурах нийгэмрүүгээ явах нь дээ

Зочин
2 сарын өмнө
66.181.161.6

Заа, ингээд хөөрхий муу Иран нохойн замаар орох нь дээ, Ирак Ливийн адил.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.