БНСУ дахь ЭСЯ: Солонгос иргэнд зодуулсан эмэгтэйн асуудлыг анхааралдаа авсан

БНСУ-ын иргэн Монгол эмэгтэйд хүч хэрэглэж, зодож байгаа бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим хуудаст тархав.

Тус улсад амьдарч буй иргэд бичлэгт гарч буй солонгос иргэд цэвэрлэгээний компанитай бөгөөд түр хугацаанд ажиллах хүмүүсийг авч ажиллуулдаг. Тус компанид арав орчим монгол ажилчин ажилладаг ч албан ёсны гэрээт ажилтан биш аж. Өчигдөр болсон асуудал нь үл ойлголцол буюу айл болон үйлдвэр, оффис цэвэрлэдэг компанийн эзэд ажилчдадаа шаардлага тавьснаар маргасан гэх тайлбарыг өгч байна. 

 

Манай улсаас Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох хэлтэс хариуцдаг. .

Харин Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас "Олон нийтийн сүлжээгээр цацагдсан монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт тус Элчин сайдын яам анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.