СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын Танжинь хот соёл, боловсролын салбарт хамтран ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Танжинь хотын дарга, ИТХ-ын дарга болон төлөөлөгчидтэй аравдугаар сарын 13-ны өдөр уулзжээ.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Танжинь хотын дарга, төлөөлөгчид зочлон ирсэнд талархаж байна. Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хүнд сорилтын өмнө байлаа. Өнөөдөр ийнхүү уулзаж байгаа нь цар тахлын дараа нэг алхам урагшилсныг харуулж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, монгол иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар талууд ярилцсан. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэж харж байна. Монгол Улсад ирсэн та бүхний ажил хэрэг бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Ким Дог Жү хариуд нь “Цаашид манай Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан таныг цаг зав гарган манай Танжинь хотод айлчлан ирэхийг урьж байна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.