Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ЕХОБ-ны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

308155497 977727756962121 7725714720591286479 n 1024x683

Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэл, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, авлига, хүнд суртлыг халах, байгаль орчныг хамгаалах, баялгийн шударга хуваарилалт, бизнесийн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарч байгааг зөвлөхүүд тэмдэглэв.

Энэ хүрээнд хоорондоо цогц уялдаатай “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгааг дурдав.

307252591 1506865449740279 3948750961457660373 n 1024x683

Зөвлөхүүд мөн Монгол Улсыг Европын ногоон санаачилгын нэг хэсэг болох “Ойн түншлэл” хөтөлбөрт урьж, тус хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв.

Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен Монгол Улсын хөгжлийн гол шинэчлэлүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.