СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-28

АЗХ-оос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг иргэдээсээ уучлалт гуйхыг шаардлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

АЗХ-оос ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл ганцаар уучлалт гуйгаад өнгөрөх бус Л.Оюун-Эрдэнийн кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэлээ.

Ардчилсан залуучуудын холбоо:

-Д.Сарангэрэл сайд хэлбэрийн хувьд уучлалт гуйсан. ЗГХЭГ-ын дарга Засгийн газраа төлөөлж ард түмнээсээ уучлалт гуйсан. Гэхдээ ингэж уучлалт гуйсан нь өөрсдөө Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өчигдөр Сангийн яамны албан ёсны сайтад НӨАТ-ын сугалааны сурталчилгаа дээр иргэдээ өлөн хоосон гэдэг утгаар харуулж, гутааж байна. Сайд нартаа хариуцлага тооцож байгаа юм шиг харагддаг хэдий ч иргэдээ доромжилсон хэвээрээ л байна. Энэ байдал цаашдаа ч үргэлжилсээр байх юм байна гэдгийг бүгд харлаа. Нэг сайдад арга хэмжээ тооцоод энэ асуудал шийдэгдэхгүй юм байна. Тийм болохоор энэ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагатай гэж бид үзэж байна. Бидний өгсөн гурван шаардлагын хариуг 72 цагийн дотор өгөх ёстой.

-Өмнө нь бид мэргэжилтэй инженер, техникийн мэргэжилтнүүдийг гадаадад сургана гэж ярьдаг байсан бол одоо үсчнээр сургаж амьдралыг нь дээшлүүлье гэж ярьдаг болжээ. Энэ бол иргэдийнхээ амьдралаас хэр их тасарсныг илтгэж байна. Ганц сайдад хариуцлага тооцсон болоод өнгөрөх юм уу. Монгол улс хүний эрхийн мэдрэмжгүй байна. ЖДҮ, Хөгжлийн банк, 60 тэрбум төгрөг дээрээ хариуцлага тооц, зүгээр ярихаас илүүтэйгээр ажил хэрэг болгомоор байна. Д.Сарангэрэлд Засгийн газрын гишүүний хувьд хариуцлага тооцдог юм бол УИХ-аасаа ч татах ёстой. Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн юм чинь бүтэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой. Одоо бид “ажлаа хий” биш, “ажлаа өгцгөө” гэж хэлмээр байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.