СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-21

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы нээлтэд оролцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцож байна. Энэ удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд 100 гаруй орны ерөнхийлөгч, 60 орчим улсын Ерөнхий сайд, гурван орны Шадар сайд оролцож, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудын талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.

Ерөнхий Ассамблейн 77-р чуулган “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтууд өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байгаа бөгөөд чуулганыг нээж, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерраш үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын комиссын дарга Урсула вон дер Леиентэй, Словен улсын ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзалт хийсэн юм. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ебрахим Тио бараалхав.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.