БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол улсад хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

 IMG e294f066cd577b957235da59b321f81f V 1024x682

Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун болон албаны бусад хүмүүс угтав.

 IMG ecb84f37ad55714df38457366dbcd5c9 V 1024x671

Гадаад хэргийн сайд Пак Жин-ий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр Пак Жин Сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

 IMG 05bcba75b6a79a5f8146153d2d7a4c38 V 1024x682

Тэрээр энэ өдөр БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, Стратеги судлалын хүрээлэнгийн удирдлага болон монголын залуу эрдэмтэд судлаачидтай дугуй ширээний уулзалт хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.