СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2022-07-07

🔴LIVE: Ардын эмч Ж.Баасанхүү, Гавьяат малчин О.Дорж нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа 

Хөдөлмөрийн баатар цолоор 

Архангай аймгийн Хайрхан сумын малчин Отгоны Дорж,

Ардын эмч, АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн зөвлөх багш, доктор, Жамъянжавын Баасанхүү

Ардын багш цолоор

Баянхонгор аймгийн "Өлзийт" МСҮТ-ийн захирал Сүхбатын Бямбадорж,
Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа нарыг шагналаа.

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор 

"Танайд мод тарья" ТББ-ын тэргүүн Баяраагийн Батболд,

Гавьяат уурхайчин цолоор

"Энержи ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Анхны анжис" ХХК-ийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа,

Худалдааны гавьяат ажилтан цолоор

"Боса холдинг" ХХК-ийн ерөнхий захирал Цэвэгмэдийн Батбаяр,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлгийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал,

Гавьяат жүжигчин цолоор

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

"Витафит" ХХК-ийн захирал Содномын Жаргалсайхан,
"Өсөх зоос" компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг,

Гавьяат барилгачин цолоор 

"Мото блок" ХХК-ийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн,
"Непко" ХХК-ийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумъяасүрэнгийн Энхцэцэг,
Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид,
Төр захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир,

Алтангадас одонгоор

Өвөрхангай аймгийн "Дэлгэрэх хүнс" ХХК-ийн худалдааны ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа,
"Жүр үр" ХХК-ийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл,
Дорногрвь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Тулга тавилан" студийн найруулагч Төрбатын Баярхүү,
Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар

"Очир дагинас" ХХК-ийн ерөнхий технологич Норовын Гүрдорж,
МУИС-ийн багш, профессор Очирын Алтансүх,

Цэргийн хүндэт медалиар

Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин,
Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч дарга, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан нарыг шагналаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.