- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Барилгын компаниудын нэгдлийн төлөөлөл "Цар тахлын үнийн өсөлттэй холбоотойгоор улсын хэмжээнд 400 гаруй объектын барилгын ажил цаашид үргэлжлэх боломжгүй, зогсох эрсдэлд ороод байна. Улмаар 200 гаруй компани, 5,000 хүний ажлын байр, 50 мянган хүний амьжиргаа хүнд байдалд ороход туллаа.
Тиймээс барилгын компаниудын нэгдлээс Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хугацаатай шаардлага хүргүүлж байна" гэв.
Тэдний Шаардлагад:
Дээр дурдсан хүчин зүйлсийн нөлөөгөөр он дамжин хийгдэх бүтээн байгуулалтууд санхүүгийн болон цаг хугацааны хүндрэлд орж барилгын ажлууд хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.
Энэ нөхцөл байдлыг Төг засаг дүгнэж, үнийг зөрүүг 2022 оны Төсвийн тухай хуульд тооцож тусгаагүй байгаа нь барилга угсралтын компаниудыг шууд эрсдэлд оруулж, цаашид дампуурах нөхцөл үүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.