СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-06-16

Боловсролын ерөнхий хуулийг өргөн барихаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд:

  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл
  •  Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл
  • Дээд боловсролын тухай хуулийн төсөл
  • Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан шинэчилсэн үзэл баримтлал болон зарим нэмэлт шинжилгээний үндсэн дээр хуулийн төслүүдийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тодорхой болгож, орхигдсон зарим харилцааг нэмж тусгасан.

Үүнд:

  • Амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх;
  • Заавал эзэмших боловсролыг 1-12 анги байхаар тусгах;
  • Иргэний эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг ангилан төрөлжүүлэх, түвшнээр эрэмбэлэх мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг бий болгох;
  • Англи хэлний боловсрол олгохтой холбоотойгоор “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах;
  •  Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах;
  • Боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ;
  • Сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.110

hicheel hiilgegu gd 1 angi ulirna gd bhn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.