Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Санто смарт апартмент” орон сууцны 16 дугаар давхарт өнөөдөр 09:00 цагийн үед гал гарчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид галыг унтраасан байна. Галд хүний амь эрсдээгүй, барилга дотор байсан бүх хүнийг гаргажээ. Уг байрны 16 дугаар давхрын агааржуулалтын хоолойд хог шатсаны улмаас гал гарч, утаа тархсан байна. Тус давхарт барилгын ажил хийж байсан гэнэ.
Угаартсан байж болзошгүй хүмүүсийг түргэн тусламжийн машин дотор үзлэг хийж, биеийн байдал хүнд 8 иргэнийг эмнэлэг рүү авч явжээ.
Онцгой байдал, цагдаагийн албан хаагчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.