БНСУ-ын "Bulgaris" йогурт коронавирусээс хамгаална гэв

Өмнөд Солонгосын томоохон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг болох "Namyang Dairy Products"-ийн "Bulgaris" нэртэй йогурт нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулна гэх мэдээлэл өнгөрөгч мягмар гарагт гарсны дараа тус компанийн хувьцаа огцом өсжээ.

Компанийн хувьцаа лхагва гарагийн өглөө 28.68 хувиар өсөж, 489,000 вонд хүрсэн байна. Үүний өмнөх өдөр нь "Namyang Dairy" компанийн дэргэдэх вирусийн эсрэг дархлаа судлалын төвийн дарга Пак Жон Су "Бид сүүн бүтээгдэхүүнүүд нь томуу болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй болохыг олж нээсэн. Тус төвийн судлаачид сармагчны уушгины эсийг ашиглан туршилт хийсэн аж.

NISI20210414 0017349530 web

Гэвч тус улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд "Namyang Dairy" гэнэтийн мэдэгдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас "Энэхүү судалгааны үр дүнгээр тухайн йогурт нь хүний ​​биед байгаа вирусийг устгах чадвартай эсэх нь батлагдаагүй. Тиймээс "Bulgaris" нь цар тахлаас урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэх бодит арга хэмжээ болж чадах эсэхийг хэлэхэд хэцүү байна.

Нэгэн иргэн өөрийн цахим сүлжээндээ "Тэгвэл улсаас их мөнгө зарцуулан, вакцин худалдаж авах ямар хэрэг байна? Өрх бүрт "Bulgaris" йогурт тараахад болох юм биш үү" хэмээн бичжээ.

Эх сурвалж: The Korea Herald, Bloomberg, Kukmin Ilbo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.