АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 4 долоо хоногийн өмнө

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдэн чуулган хуралдахгүй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 долоо хоногийн өмнө

Улс орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа ч цахимаар явж байна. Гэхдээ энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган зарлаагүй, зөвхөн ажлын хэсгүүд хуралдах хуваарь гаргажээ.

Тухайлбал, өнөөдөр/2020.04.15/

-Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  цахим хэлбэрээр хуралдах юм байна. 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.