Энэтхэг улс коронавирусийн вакцины хомсдолд оржээ

Энэтхэг улс барууны орнууд болон Япон улсад албан ёсоор бүртгэгдсэн коронавирусийн вакцинуудад яаралтай зөвшөөрөл олгон, "Pfizer", "Johnson & Johnson", "Moderna" зэрэг вакциныг импортлон оруулж ирнэ гэж өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.

Ингэснээр эдгээр вакциныг үйлдвэрлэгч компаниуд орон нутгийн туршилт хийж, вакцины аюулгүй байдлаа баталгаажуулах шаардлагагүй болох юм. Энэхүү шийдвэр нь тус улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой.

Өчигдөр буюу Харин нас баралт 879-ээр нэмэгдэж, нийт амиа алдсан хүний тоо 171,058 болсон байна.

Үүнээс өмнө дэлхийн олон арван ядуу буурай улс орон Энэтхэгийн вакцины экспортоос хамааралтай байсан билээ.

Тус улс нь одоог хүртэл 54.6 сая гаруй вакцины тунг гадаадын улс орнуудад зарж, 10 сая гаруй вакцины тунг түнш орнууддаа бэлэглээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.