LIVE: С.Амарсайхан: Вакцинжуулалтыг үргэлжлүүлбэл өдөрт 100-150 мянган иргэн эрсдэлд орохоор байна

Дархлаажуулалтын ажлыг хөл хорионы хугацаанд зогсоож байгаатай холбоотой Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр нар тайлбар хийлээ.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр:

-Жирэмсэн үед вакцинд хамрагдсан бол гаж нөлөө юу байгаа вэ гэдэгт судалгаа хийгдээд явж байгаа. Харамсалтай нь иргэд бүрэн мэдээлэл авч чадахгүй байна. Иргэд өөрсдөд илэрч байгаа гаж нөлөөг вэб сайтад бүртгүүлэхгүй байна. Манай улсад АстраЗенека вакцин тариулсан хүмүүсийн 35 орчим хувьд халуурах гаж нөлөө илэрсэн. шүү дээ. Вакцин хийлгэсэн ч бай, хийлгээгүй ч бай халдвартайгаа мэдэхгүй хүн зөндөө байгаа. Шинж тэмдэг илрэхгүй 45-50 хувьтай байгаа. Тийм учраас ямар ч үед халдвар хамгааллын дэглэмээ алдаж болохгүй.

Шадар сайд С.Амарсайхан:

-УОК, Зссгийн газрын шийдвэр гарч улаан түвшинд шилжиж хөл хорионд өнөөдрөөс тогтож байгаа. ХӨСҮТ, ЭМЯ-аас эрдэмтэн судлаачид цаг үеийн эрсдэлийн үнэлгээ гаргаж хатуу хөл хорио тогтоох санал ирүүлсэн. Энэ дагуу Засгийн газар шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөл хорио тогтоохгүй гэж ажиллаж байсан ч тархалтын тоо нэмэгдэж, эрчимжсэн учир энэ шийдэлд хүрсэн. Хөл хорио тогтоосноос хойш халдварын дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байх бүх нөхцөл бололцоог авч ажиллана. Энэ хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрүүлэхийг иргэдээсээ хүсье. Вакцинжуулалтыг хойшлуулах зөвлөмжийг ЭМЯ-аас гаргасан. Хэрвээ вакцинжуулалтыг үргэлжлүүлбэл өдөрт 100-150 мянган иргэн эрсдэлд орохоор байгаа учир зогсоож байна. .

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Вакцины тээвэрлэлт хойшилсон нь биднээс шалтгаалаагүй, вакцины үйлдвэрлэл хойшилсон нөхцөл үүсээд байгаа. Энэ талаар . Өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоох хүсэлт өгсөн. Гуравдугаар сарын 25-аас хойш 15 хүн нас барсан. Тийм учраас хөл хорио тогтоох санал тавьсан. Гамшгийн үед хамгийн эрсдэл багатай даван туулах зарчим бол нас баралт маш бага байх юм. Өнөөдрийн байдлаар хүнд хүн 50, үүнээс эрчимт эмчилгээний тасагт арван хүн байна. .

Сангийн сайд Б.Жавхлан:

-ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас өнөөдрийг хүртэл 1 479 020 ширхэг вакцины 11 төрлийн гэрээн дээр бид ажиллаж байна. 5,5 сая гаруй вакцины зургаан гэрээг баталсан. Үүний 6000 нь "Ковакс" хөтөлбөрийн дагуу байгаа. Мөн одоогоор таван гэрээн дээр ажиллаж байгаа. Эдгээрээс хамгийн нөхцөл боломж хангасан гэрээн дээр хэлэлцээр хийж байгаа. 1.7 сая тун дээр гэрээ хийгдэж төлбөр шилжсэн байгаа юм. Эдгээр гэрээ хэлэлцээрийг Засгийн газрыг төлөөлж ГХЯ, ЭМЯ, Сангийн яам хийж байгаа. . Вакцин болгон өөр өөр хадгалалтын горим, нөхцөл өөр байгаа. Онгоцонд багтах хэмжээ ч өөр. Хамгийн ихдээ нэг онгоцонд багтах хэмжээ 300 000 байгаа. Тэгэхээр бид олон зүйл дээр нарийн тооцоолол хийж төлөвлөгөө хийх шаардлагатай байдаг гэдгийг та бүхэн ойлгоорой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.