АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

Эрмитаж музейн нүцгэн баримлууд хүүхдүүдэд сөргөөр нөлөөлнө гэжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
1 сарын өмнө

ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд байрлах нүцгэн баримлууд нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж магадгүй тул зөвхөн насанд хүрсэн хүмүүст зориулсан өрөөнд шилжүүлэн байрлуулах хэрэгтэй гэсэн албан ёсны гомдлыг тус улсын Засгийн газрын агентлагаас илгээжээ.

Тэрээр "Нэг иргэн бидэнд бүх нүцгэн баримлаа нэг өрөөнд цуглуулаад, "18+" гэсэн тэмдэг тавьж, хүүхдүүдийг хамгаал гэж хэлэхэд би тэр үед инээж байлаа. Харин одоо бидэнд Засгийн газрын агентлагаас албан ёсны гомдол ирсэн бөгөөд бид үүнд хариу өгөх хэрэгтэй болоод байна" гэж мэдэгджээ.

Харин тус улсын Парламентын гишүүн, Санкт-Петербург хотын уугуул оршин суугч Виталий Милонов энэхүү гомдлыг тэнэглэл гэж үзэж байгаа юм.

Тус музей нь дэлхийн хэмжээний цуглуулгатай бөгөөд тэдний дунд Леонардо да Винчи, Рембрандт нарын уран зургууд төдийгүй Микеланжелогийн гантиг баримал болон Египетийн эртний олдворууд байдаг аж.

Эх сурвалж: RT


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.