СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-02

LIVE: 500 тэрбум төгрөгөөр залуучуудын ажлын байрыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана” хэмээн мэдэгдсэн билээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа 10 их наядын хөтөлбөрт багтсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар танилцууллаа.

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: ХНХЯ-ны хувьд халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн томоохон зорилтыг дэвшүүлж байгаагийн дотор  Засгийн газрын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой маш сайн уялдаж байгаа. .  

43 мянган өрх дотор хөдөлмөрийн насны залуусыг ангилан авч  үзээд  нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, нэг  сарын хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулахаар хөтөлбөрөө бэлдэж байна.
Цар тахал гарахаас өмнө ажил олгогчдын зүгээс "Ажлын байр зарлахад  ажил дээр ирж байгаа хүн алга. Ирсэн ч гэсэн тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Хандлага нь биш байна" гэдэг шүүмжлэлийг хэлдэг байсан. Тиймдээ ч сургалтын зорилго нь мэргэжил, мэргэшил олгох гэхээсээ илүүтэй хувь хүний  хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжилд анхаарна. 

.
Монгол Улсын хувьд мэргэжлийн ажилчин анги дутагдалтай байна.  Мэдээж хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө ажлын байруудын захиалгыг гаргана. Төсөл хөтөлбөрт хамрагдах залуусыг ч мөн адил аль ажлын байран дээр очиж болох вэ гэдгийг  ч тодорхойлно. Аль нэгэн шаардлагатай мэргэжлээр сургана. Төгсөхдөө нэг сая төгрөгийг гардаж, сертификат авна. Ингээд шууд хөдөлмөрийн биржид бүртгүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажилд ажиллах тэргүүн эгнээний зуучлалд орно гэсэн үг. Энэ залуусаас бүрдсэн ажлын байрыг гаргасан компаниудад татварын болон бусад урамшууллыг олгоно. Төвлөрлийг сааруулах бодлого явуулсан компаниудад урамшуулал олгоно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.