ОХУ 2021 онд 29 пуужин хөөргөнө

ОХУ энэ жил 30 шахам сансрын пуужин хөөргөнө гэж "Роскосмос" корпорацын Гүйцэтгэх захирал Дмитрий Рогозин өнгөрөгч бямба гарагт Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгджээ.

Тэрээр "Бидний хуваарьт 29 сансрын пуужингийн хөөргөлт багтсан. Үүнээс гадна бид маш чухал төслүүдийг хэрэгжүүлэх болно. Илүү олон Сарны автомат туршилтууд явагдана . Эцэст нь жолоодлоготой хөтөлбөр эхлэх болно" хэмээн тайлагнасан юм.

1304011

Мөн Олон Улсын Сансрын Станц руу хоёр модулийг илгээх аж. Түүнчлэн "Ангара" сансрын пуужингийн туршилтыг үргэлжлүүлэх юм. Үүнээс гадна тойрог замын радар хөөргөх нь энэ онд хийгдэх хамгийн чухал төслүүдийн нэг гэж Дмитрий Рогозин онцолсон байна. Одоогийн ердийн хиймэл дагуулууд өтгөн манан дундаас гадаргын байдлыг харах боломжгүй байдаг аж.

Сонирхуулахад,

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.