АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

БНСУ-ын Дээд шатны шүүх Пак Гын Хегийн ялыг хэвээр нь үлдээв

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

БНСУ-ын дээд шатны шүүх Ерөнхийлөгч асан хатагтай Пак Гын Хегийн эрх мэдлээ урвуулан ашигласан, дарамт шахалт үзүүлсэн хэрэгт 20 жилийн хорих ял оноосон шийдвэрээ хэвээр нь үлдээлээ.

Өнгөрсөн жилийн долдугаар сард болсон шүүх хурлаар Ерөнхийлөгч асанд анхлан оноогоод байсан 30 жилийн хорих ялыг 20 жил болгон багасгаад байсан юм. Тэгвэл өнөөдөр өглөө болсон шүүх хурал дээр прокурорууд ялын хэмжээг бууруулсан хүсэлтийг эсэргүүцэж давж заалдахыг оролдсон байна.

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч өргөн хүрээг хамарсан авлигын сүлжээтэй холбогдон 2017 онд огцорсон. .

Өнөөдрийн дээд шатны шүүхийн шийдвэр нь уг хэргийн эцсийн тогтоол гэж үзсэн байна. Гын Хе нь БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөс гадна анх удаа шүүхэд дуудагдсан ардчилсан сонгуулиар сонгогдсон төрийн тэргүүн болсон юм. 2018 онд түүнд оноосон 18 зүйл ангийн ялын 16-г нь хүчинтэй гэж үзсэн билээ.

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
66.181.161.52

Миний Монголд хэзээ ийм хуультай болох юм бол доо

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.