СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод 24-26 хэм хүйтэн байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

2021 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. 25-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. 25-27 градус хүйтэн байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.