ВИДЕО: Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллана

. Хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн уг саналыг дэмжиж,

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал гаргаж, хэрэв чуулганы хуралдаан дээр Засгийн газрыг огцруулах санал дэмжигдвэл кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Анхны орж ирсэн саналын томьёоллоор бол У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайд томилогдтол өөрөө үүрэг гүйцэтгэнэ гэж байна. Үүнийг өөрчилж Шадар сайдаар үүрэг гүйцэтгүүлье гэсэн санал гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаан даргалагч Д.Лүндээжанцан гишүүн хэлэхдээ:

Үүрэг гүйцэтгэж ирсэн янз бүрийн туршлага байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцорсны дараа шадар сайд Д.Тэрбишдавга үүрэг гүйцэтгэж байсан. Ж.Эрдэнэбат сайдыг огцорсны дараа өөрөө 28 хоног үүрэг гүйцэтгэж байсан гэх мэт жишээнүүд бий. Гэхдээ Д.Эрдэнэбат гишүүний оруулсан саналаар санал хураалт явуулж шийдье хэмээсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад 15 гишүүн оролцсоноос 9 нь дэмжиж 60 хувиар Д.Эрдэнэбат гишүүний гаргасан санал дэмжигдлээ.

Өөрөөр хэлбэл нэгдсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн олонхи нь Засгийн газрыг огцруулахыг дэмжвэл

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.