АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

People сэтгүүл 2020 оны хамгийн сайхан залууг нэрлэв

Нийтэлсэн
3 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 сарын өмнө

Алдарт People сэтгүүл 2020 оны хамгийн тачаангуй сайхан залууг нэрлэжээ. Энэ жил People сэтгүүл 33 настай Америкийн жүжигчин, продюссер Майкл Бакари Жорданыг өнөө үед дэлхий дээр амьдарч байгаа эрчүүд дундаас хамгийн тачаангуйгаар онцолсон байна.

Тус сэтгүүл 35 дахь жилдээ охид бүсгүйчүүдийн хүсэмжит сайхан залуусыг шалгаруулж байна. Жордан өөрийгөө энэ цаг үеийн хамгийн тачаангуй эрэгтэйгээр нэрлэгдсэнийг сонсоод “энэ маш тасархай мэдрэмж. Хүн бүр Майк шиг бай хэмээн хошигнож байна. Эмээ минь амьд байсан бол олон зүйл ярих байсан. Тэгээд ээж, авга ах эгч нар маань хошуу нэмэрлэх байлаа” гэж хөгжилтэйгээр сэтгэгдлээ хуваалцжээ.

Жил бүр оны онцлох хүмүүсийг нэрлэдэг Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад Майк мөн багтсан байна. Тэрээр 2018 онд гарсан Black Panther-ын гол дайсан Эрик Киллмонгерын дүрд тоглосноос хойш дэлхийн хэмжээний бүтээлд анх удаа гол дүр бүтээж, олонд танигдсан билээ.

Өнгөрсөн жилүүдэд People сэтгүүл Жон Леженд, Идрис Элба нарыг өнөө цагийн хамгийн сайхан залуусаар шалгаруулж байсан юм.

Эх сурвалж: CNN, Indian Express


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.