СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-21

Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар урамшуулал аваагүй гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд . Үүнийг зориудаар түгээж буй гэж тус хорооноос үзэж байна.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно” гэж заасан байдаг.
Энэ журмын дагуу уг мөнгийг зарцуулсан гэлээ.

Зарцуулалтыг задалбал:

  • Үндсэн үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх,
  • Эх үүсвэр дутагдаж буй ажлуудыг санхүүжүүлэх,
  • Байгууллагын хамт олон, албан хаагчдыг ажлын үр дүнг харгалзан урамшуулах,
  • Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх,
  • Ахмад настнуудын нийгмийн баталгааг дэмжих тусламж,
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад тус тус зарцуулсан гэв.

Мөн төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагааг мушгин гуйвуулж, зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон зах зээлийн нэр хүндийг унагах, олон нийтийг төөрөгдүүлж турхирах, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулах аливаа оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна гэжээ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.