СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүдгүй үлэг гүрвэлийн үлдвэр Австралиас олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австрали улсаас маш ховор тохиолддог шүдгүй үлэг гүрвэлийн үлдвэрийг малтаж судалжээ. Ойролцоогоор 110 сая жилийн өмнө амьдарч байсан элафрозаурыг жижиг хөлтэй үлэг гүрвэл хэмээн нэрлэдэг байна.

Уг үлэг гүрвэлийг Тираннозавр Рекс болон Велокирапторын бүлэгт хамааруулдаг ажээ. .

Тус улсын нутаг дэвсгэрээс урьд өмнө элафрозаурын үлдвэр огт олдож байгаагүй тул судалгааны үнэт олдвороор нэрлэжээ. Мэлбурн музейн жил бүр явуулдаг малтлагын үеэр сайн дурын ажилтан Жессика Паркер үүний олсон байна.

Тухайн үед ховор төрлийн шүдгүй үлэг гүрвэлийн яс гэж таниагүй ч Свинбөрн их сургуулийн палеонтологичид судалж жинхэнэ эх сурвалжийг таньжээ. .

Олдвор хоёр метр урт амьтных байсан гэж таамагласан ба ийм төрлийн үлэг гүрвэлийн яс өмнө нь Танзани, Хятад, Аргентин улсуудаас олдож байсан нь зургаан метр орчим өндөр амьтных байсан гэж үзжээ. Тиймээс Австралиас олдсон яс арай залуу үлэг гүрвэлийнх байж магадгүй ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.