Суралцана гэдэг өрсөлдөхийн нэр биш
Сингапур улсын Боловсролын сайд “бага насны хүүхдүүд суралцах ёстой болохоос өрсөлдөх ёсгүй” гэж үзжээ. Тиймээс бага, дунд сургуулийн хүүхдүүдийн шалтгалтын оноо болоод сурлагын жагсаалтыг хувийн хэргээс нь ирэх жилд хасахаар болжээ.
Боловсролын сайд Он И Кун хүүхдүүдийн хувийн хэрэг дээр дараах мэдээллийг бичихгүй байхаар шийдэв. Үүнд:
- Анги болон сургууль дахь сурлагын түвшин
- Хамгийн бага болоод хамгийн өндөр оноо
- Тэнцээгүй тэмдэглэгээг тодруулах ба өнгөтөөр тэмдэглэх
- Жилийн эцсийн шалгалтын дүн
- Ангиудын голч дүн
- Бага дунд ангиудын Англи хэлний ахисан түвшин, Англи хэл, Математикийн шалтгалтын дүн
Хувийн хэрэг дээр эдгээр мэдээллийг бичихээ больсноор сурагчид бусадтай харьцагдахаас санаа зовж гутралгүй хичээлээ хийхдээ анхаарал хандуулдаг болно гэж Боловсролын сайд үзжээ. Мөн ирэх жил гэхэд 1, 2 дугаар ангийн сурагчдаас шалгалт авахаа болих юм.
Багш нар сурагчдын гэрийн даалгавар, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудаар боловсролд нь анхаарна. Бага ангийн сурагчдыг дүнгийн оронд чанарын тэмдэглэгээгээр тодорхойлох юм байна. Харин бага ангийн 3, 4 болон дунд ангийн сурагчдын сурлагын үнэлгээг бутархай тоогоор бус бүхэл тоогоор бичдэг болно гэжээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын явцын талаарх мэдээллийг багштай нь уулзаж авах гэнэ.
Эх сурвалж: www.citinewsroom.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.