Хуульзүйн байнгын хороо ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй

 

Үндсэн хуулийн цэц 05-р сарын 27-ны дунд суудлын хуралдаанаараа Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль явуулах хугацааг товлон зарласан УИХ-ын тогтоол болон уг нөхөн сонгуулийг явуулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

УИХ-ын 2019 оны 02-аар сарын 02-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн гэж үзсэн. Уг тогтоолоор Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль явуулахыг товлосон юм. Гэвч Сонгуулийн тухай хуульд заасан “санал авах өдрийг 180 хоногоос доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх” заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.  ҮХЦ-ээс УИХ-д хүргүүлсэн дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороо авч хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй байна.

Одоо дээрх дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.