СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-30

LIVE: Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригтой холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хоригийг ажлын таван хоногт хэлэлцэх хуультай. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. 

Захиргааны ерөнхий хуулийг Засгийн газар нэлээд өргөн хүрээнд оруулж ирсэн. Үүнийг нь Их хурал дээр гурван чиглэл болгож, нарийвчилсан. Гэхдээ нэлээд маргаантай асуудал. Өмнө нь ҮХЦ-ээр Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж гарч байсан. Хориг хэлэлцэх үеэр нарийвчилж ярина" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.