Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүй, дотоод хэргийн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2026.05.14/ хууль зүй, дотоод хэргийн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, офицер, ахлагч, алба хаагчдын төлөөлөл оролцож, салбарын хэмжээнд баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг танилцуулж, санал солилцлоо.
Энэ үеэр салбартаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдад Монгол Улсын гавьяат жүжигчин цол, төрийн дээд одон, медаль гардуулсан юм.
"Монгол Улсын гавьяат жүжигчин" цолоор Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Болормаа;
"Цэргийн гавьяаны одон"-оор 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа П.Даваабаатар, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын нярав, ахлах ахлагч Л.Мөнхсоёл;
"Цэргийн хүндэт медаль"-иар Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтсийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Даваадорж нар шагнагдлаа.
Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.