СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-22

Б.Баасандорж: Хоригийг хүлээн авсантай холбоотой төсвийг хэрхэн хэлэлцэх тухай нарийвчилсан дэг байхгүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025 оны улсын төсөв УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хүрээнд батлагдсан эсэхийг УИХ-ын Тамгын газраас тодрууллаа. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулт өгөв.

УИХ-ын ЕНБД Б.Баасандорж:

-Үндсэн хуульд УИХ хуулийг эцэслэн батлахдаа нийт гишүүний 126 гишүүний 64 буюу түүнээс дээш хувиар батлахаар заасан. Үндсэн хуульд заасны дагуу олонхиороо баталсан. Энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны тэмдэглэл, бичлэг олон нийтэд нээлттэй байгаа.

Хоёрдугаарт хоригийг ямар дэгээр хэлэлцэх тухай та чухал асуудлыг хөндлөө. Хоригийг хүлээн авсантай холбоотой төсвийг ямар дэгээр хэлэлцэх тухай нарийвчилсан дэг байхгүй. Өмнө нь ч ийм асуудал үүсэж байсан. Ёс зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд, УИХ-д танилцуулаад олонхиороо дэг тогтоогоод явах боломжтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

энэ хүн ч өөрийгөө харуулна билээ. дарга дагаж л явдаг өөрийн зарчим байр суурь где

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.