СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-04-26

"Шунхлай" группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3.1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 долоо хоногийн өмнө

"Шунхлай" групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэснээ 2023 оны 12-р сарын 25-нд олон нийтэд зарлаж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар "Шунхлай" группийн 30 гаруй компанийн 7878 ажилтанд хувьцааны нэрийн данс үүсгэж, тус дансанд нь Монголын топ хувьцаат компани болох АПУ ХК-ийн хувьцаа байршиж дуусжээ.

7878 ажилтанд 3,151,501 ширхэг хувьцааг эзэмшүүлж байгаа. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 3,223,985,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг олгосон гэсэн үг.

Өнөөдрийн ханшаар АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 1023 төгрөгтэй тэнцэж байна. Тодруулбал, ажилтнуудынхаа ажилласан нэг жил тутамд 100 ширхэг хувьцаагаар тооцон олгож байгаа бол жилээс доош хугацаанд ажиллаж байгаа шинэ ажилтнууддаа 30 ширхэг хувьцааг олгожээ. Жишээ нь, тус групп компанид 5 жил ажилласан ажилтны нэрийн дансанд 500 ширхэг хувьцаа байршсан. Энэ нь өнөөдрийн ханшаар 511,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг ажилтан эзэмшиж байгаа юм. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй хөрөнгийн зах зээлд шинэ оролцогчдыг нэвтрүүлэх, компанийнхаа эзэн нь байх, ил тод нээлттэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэж зах зээлийн шинжээчид онцолсон юм.

Тус компанийн хувьцааны нэгж үнэ 2016 онд 436 төгрөг байсан бол өдгөө 134,7 хувиар өсөж, 1023 төгрөгт хүрчээ. АПУ ХК-ийн ТУЗ дөрөвдүгээр сарын 30-нд хуралдах товтой байна.

"Шунхлай" групп өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт найман чиглэлд 30 гаруй компанийг нэтгэн үйл ажиллагаа явуулж жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 тэрбумын татвар хураамж төлдөг ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.