СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-10

🔴 Мөсний загасчлалын ДАШТ-ий сүүлийн өдрийн тэмцээнийг Өгий нуураас шууд дамжуулж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Мөсний загасчлалын ХХ дахь удаагийн ДАШТ Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт арван улсын 111 тамирчин оролцож байна.

ДАШТ-ий бэлтгэл болон тэмцээний үеэр барьсан бүх загасыг Сахартай хүмүүсийн нийгэмлэг болон Хүүхэд асрамжийн газарт хандивлана

Монголчууд найман удаагийн сорилго тэмцээн зохион байгуулж, ялагчдаас  Монгол улсын шигшээ багийг бүрдүүлсэн. 

Тэмцээний эхний өдрийн жинлэлт хийхэд Латви, Литва, Украйн улсууд тэргүүлж, манай улс багийн нийлбэр оноогоор наймдугаар байрт бичигдсэн.

Дэлхийд чансаагаараа дэлхийн зургаан удаагийн аварга Украйны баг тэргүүлдэг бол Латви, Литва удаалж, дөрөвт Финланд улс бичигддэг байна

Мөсний загасчлалын ДАШТ-ий эхний өдрийн шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр 11:00-14:00 цагт тэмцээн шууд явагдах бөгөөд үдээс хойш 16:00-17:00 цагт жинлэлт явагдана. Орой 19:00 цагаас финал болно. 

Тэмцээний шууд дамжуулалтыг LIVETV.MN page хуудсаар, мөн LIVETV HD телевизээр /UNIVISION-29 бусад IPTV-ийн 35 дээр гарна/, Youtube-ээр LIVETVMN хаягаар хүргэж байна.  

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.