СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-26

ИНЕГ-аас тэтгэлэг авсан суралцагчдын нэрийг зарлажээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
10 сарын өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.05.26/ Авто замын сангийн талаар мэдээлэл өглөө. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг нээлттэй зарлав.

Монгол Улсын авто замын тухай хуулинд тусгай зориулалттай, олон улсын болон улсын чанартай, орон нутгийн болон нийслэлийн замуудыг засварлах, арчлах, үйл ажиллагааг нь зохицуулах сантай байна гэж заасан байдаг. Авто замын сангийн орлого нь найман хэсгээс бүрддэг. Авто замын сангийн хөрөнгийг нийт 14.000 км замыг засварлах, арчлахад зарцуулдаг. Зарцуулалтын мэдээллийг https://mrtd.gov.mn/, https://shilen.gov.mn/ нээлттэй байршуулжээ.

Өнгөрсөн онд сайдаар томилогдоод Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаанд аудит оруулж, хяналт, шалгалт хийсний хүрээнд олон зөрчил, дутагдал илэрсний нэг нь энэ аж. Улмаар көрчил, дутагдлаа арилга, мэдээллээ ил тод, нээлттэй болго гэсэн зөвлөмж өгсөн байна.

Үүнд 11.376.000 доллар зарцуулсан байна. Тодруулбал, салбарын мэргэжлээр суралцсан 332, нийтлэг мэргэжлээр суралцсан 35, гэрээ нь цуцлагдсан 11, хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16, одоо суралцаж байгаа 14, салбартаа ажиллаж байгаа 262, ажлын байр хүлээн хүний нөөцөд бүртгэлтэй 63 хүн байна.

Сурсан болон суралцаж буй бүх хүний мэдээллийг https://mrtd.gov.mn/ сайтдаа нээлттэй байршуулсан бөгөөд сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний төлбөрийг буцаан төлүүлэх аж.

Цаашид уг салбарт хаалттай биш, ашиг сонирхлын зөрчлөөр тэтгэлэгт хамруулахгүй, хэнд ч давуу эрх эдлүүлэхгүй ба ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн хүн байвал хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн юм.

Хүүхдүүдийг алагчлахгүй сургалтын тэтгэлэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, нээлттэй, ил тод, шударга, тэгш хүртээмжтэй суралцуулах журмыг баталж, мөрдүүлнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлье хэмээн онцлон хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.