?Өрх толгойлсон эмэгтэйн 0-15 насны долоон хүүхдэд "дулаан гутал" хандивлалаа
10 дахь жилдээ хэрэгжиж буй "Дулаан гутал" аяны санаачлагчид өнөөдөр СХД-ийн 39-р хороонд оршин суух долоон хүүхдэд өвлийн гутал бэлэглэлээ.
Аяны цар хүрээ өргөжиж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Увс, Ховд, Сэлэнгэ, Зүүнхараа, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэлснийг аяны санаачлагч Б.Цэвэгмид хэллээ. Уншигч та хүүхдийнхээ багадсан эдэлгээ багатай гутал, гадуур хувцас малгай ороолтыг хандивлах боломжтой.
Улаанбаатар хотод:
- Mercato by Veranda ресторан /Хан-Уул дүүрэг, Зайсан, Belle Vista- гийн замын урд талд Laennec Center-ийн 1-р давхарт. Ажлын өдрүүдэд 20:30 хүртэл, амралтын өдрүүдэд 18:00. 12-р сарын 15 хүртэл хүлээн авна/ Утас: 9606-4455
- LUXDENT шүдний эмнэлэг /Баянгол дүүрэг 3-р хороолол, Парадоксын автобусны буудлын зүүн талд зам дагуу байршилтай/ Утас: 7700-9818
- Малатан Хятадын түргэн хоолны халуун тогооны газар /Спортын төв өргөөний аркаар гараад 150м яваад Малатан шөлний газар. Орой 21:00 хүртэл ажиллана/ Утас: 9502-2777
- Мөнгөн хандив өргөх /5217050799 Б.Цэвэгмид Хаан банк/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.