С.Эрдэнэ даргатай АН-ыг УДШ бүртгэжээ

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намыг Улсын дээд шүүх Хууль ёсны Ардчилсан намаар хүлээн зөвшөөрч "Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт"-ийг баталсан талаар тус намаас мэдээлэл хийлээ.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Хуралдаанаар ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт өөрчлөлт нь улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэжээ. 

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ 

-Жил 6 сарын хугацаанд үргэлжилсэн үл ойлголцлыг эцэслэж, УДШ улс төрийн намын хуульд заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэлээ. Одоо АН-д улс төрийн намын тухай хууль болон үндсэн дүрмийн намын хууль зөрчигдсөн асуудал байхгүй. Энэ оны эхний хагас жилд багтаж АН өөрийн дотоод бүтэц зохион байгуулалтын ажлуудыг хийж дуусгана. гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.