АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

БНХАУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч маргааш холын аялалд гарна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

БНХАУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч маргааш өглөө Шенжоу-13 сансрын хөлгөөр сансарт нисэх гэж байна. Энэ нь эмэгтэй сансар судлаачдын хувьд түүхэн үйл явдал бөгөөд тус улсын сансар судлалын хөгжлийн амжилтыг харуулсан үйл явдал юм.

41 настай Ван Япин Хятадын сансрын шинэ станц болох Диваажинийн ордон буюу Тиангоныг зорих багийн гурван гишүүний нэг юм. Тэрээр сансарт ниссэн Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч болоод зогсохгүй сансарт алхсан анхны хятад эмэгтэй болох ажээ.

. Өнгөрсөн сард Хятадын гурван сансрын нисгэгч гурван сарын үүргээ амжилттай биелүүлсэн.

Энэ удаа хатагтай Ван болон түүний багийнхан 183 хоногийн хугацааг сансарт өнгөрөөнө. Урьд өмнө тус улсын сансар судлаачид ийм удаан хугацаагаар сансар огторгуйн уудамд үүрэг гүйцэтгэж байгаагүй юм. Вантай хамт командлагч 55 настай Жай Жиган, 41 настай И Гуанфу нар аялалд гарах ажээ.

Маргааш Хятадын хойд нутгаас хөөрч, хагас жил орчим хугацаанд үүрэг гүйцэтгэх багийнханд зориулсан 6 метр тн хүнс, ус, хүчилтөрөгч, сансрын хувцас болоод бусад хэрэгтэй зүйлсийг өнгөрсөн сард ачааны хөлгөөр илгээсэн байна. Ван урьд өмнө 2013 онд Шенжоу-10 сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд 15 хонож байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.