Шахмал түлшний хүрэлцээ муу байгаа асуудал дээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар тайлбар өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Тавантолгой түлш компани дээр ажил хаялт болоогүй
-Түлш борлуулах цэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлдэг. Хэрэглээнд үндэслэн шат дараатайгаар нэмдэг. Цаашид нэмсээр байгаад 600-800 цэг болгоно. Гадна агаарын температураас шалтгаалаад айлуудын шахмал түлш авах нь харилцан адилгүй байдаг. Зарим нь хоёрыг авч байхад зарим нь зургааг авдаг. Зургаан шуудай шахмал түлш бол гэр хорооллын айлын хэрэглээнд хангалттай гэж тогтоосон. Шаардлагатай бол энэ тоог өөрчилж болно.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:
3300 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Хэрэглээндээ тааруулж цэгүүдээ нээж байна. Өнгөрсөн долоо хоногт огцом хүйтэрсэн учир хэрэглээ огцом нэмэгдсэн. Жишээлбэл, өнөөдрийн үйлдвэрлэсэн түлшийг хэрэглээ нь давахгүй байна. Нэг ёсондоо дулаан байхад түлш авахгүй байна гэсэн үг. Гэхдээ бид цэгүүдийн байршлыг 170 байсныг 280 болгож нэмж байна.
Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотойгоор үлш үйлдвэрлэл буурсан уу?
Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотойгоор түлш үйлдвэрлэл буураагүй. Харин цэгийн тоог нэмэхээр нөөц нэмэгдэж, оочер дугаар үүсэхгүй.
Тавантолгой түлшийн ажилчид ажил хаясан. Ямар арга хэмжээ ав байна?
Тавантолгой түлш компани дээр ажил хаялт огт болоогүй. Ээлж солих үед л ээлжийн ажилчид үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sain bn uu tavan tolgoi utaagui tulshind yavsan nuursnii tootsoo arai udaj bn geree hiigeed yavj bga huvi humuus tulshee oorsdoo hiine tegeed mongo orohgui ar ger bank savnii zeel geed hetsuu bhiin
huuchin tvlsh zarj baisan yumaa getel bvrtgelees hotsorson geed awdaggvvi ene lawlaj ogooch