Хотын орлогч Б.Одсүрэн бэлгийн цөөнхийг ялгаварлаж, хүний эрхийн мэдрэмжгүйгээ гайхуулав
Нийслэлийн засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн жендерийн болон хүний эрхийн мэдрэмжгүйгээ "гайхуулжээ".
Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн солонгын долоон өнгө бүхий тоглоомны зураг /pop it/оруулаад:
"Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн юм. Гэтэл ижил хүйстнүүдийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө. Тоглоомыг хогийн саванд хийсэн. Мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг хууллууллаа..." гэжээ.
Гэвч түүний энэхүү хандлага нийгэмд шүүмжлэл дагуулж эхэллээ.
Учир нь орлогч Б.Одсүрэн хариуцлагатай алба хашдаг хүн атал жендерийн мэдрэмжгүйн дээр бэлгийн цөөнхийг шүүмжилж, гутаахын сацуу илтэд ялгаварласан өнгө аяс илэрхийлжээ.
Түүгээр ч үл барам эрх мэдлээ ашиглан төлбөрөө төлсөн байгууллагын эрх ашигт халдаж, реклам, сурталчилгааг нь хуулж, бүдүүлэг аашилсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.
Мөн тэрээр хүүхдэд өнгө нүдлүүлэх, ой тогтоолт сайжруулах ач холбогдолтой олон өнгийн тоглоомонд хүртэл буруу өгч, бусдад буруу ойлголт төрүүлэхүүц мэдээлэл оруулжээ. Дээр нь нэмээд хүний эрхийн ямар ч мэдлэггүйгээ баталж, ЛГБТ хүмүүсийн уриа, бэлгэдлийн талаар дөнгөж сая сонсож, мэдсэнээ ярьсан нь олон хүний эгдүүцлийг хүргээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.