СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн Г.Ган-Очир аавынхаа гэнэтийн үхлийн талаар мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө программист мэргэжилтэй хэмээн өөрийгөө танилцуулсан иргэн Г.Ган-Очир сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой ноцтой мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр санал тоолох хар машины үр дүнг өөрчилсөн болох нь тогтоогдсон байхад цагдаагийн байгууллага уг хэргийг шалгахгүй байна.

Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан” хэмээн мэдээлснийхээ дараа цагдаа, тагнуулын байгууллагынханд баривчлагдаж байв.

Харамсалтай нь уг баривчилгааны дараа иргэн Г.Ган-Очирын аав гэнэт нас барсан нь олон нийтийн дунд хардлага төрүүлэх болсон юм. Харин тэрбээр өнөөдөр 11 цагаас Монгол ньюс төвийн байранд аавынхаа гэнэтийн үхлийн шалтгааныг мэдээлэхээ илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.