Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Монголын биллиардын холбоо"-ны барилгын хоёрдугаар давхрын оршин суугчдыг гэртээ байхад нь засвар хийж байна гэх нэрийдлээр байрыг нь нурааж эхэлсэн байна. Тус барилга нь "Наранмолл" худалдааны төвтэй залгаа бөгөөд "Гацуурт" компанийн өмчлөлийн худалдааны төвийн барилгын цонхыг хааж баригдсан гэх нэрийдлээр хүчээр буулгаж эхэлсэн байна. Уг асуудлаар тус хорооны оршин суугчид манай редакцад хандлаа.
СБД-ийн 3 дугаар хорооны иргэн Ж.Жаргалмаа: "1999 оноос эхлэн "Наран молл" худалдааны төвийн цонхыг хааж баригдсан барилга гэсэн шалтгаанаар нураахаар шүүхдэж эхэлсэн байсан. Гурван шатны шүүхээр хэлэлцээд шүүх "Гацуурт"-ын Л.Чинбатын талд шийдвэрээ гаргасан хойно нь бид мэдэлгүйгээр энэ байрыг тэр үеийн ханшаар худалдаж авсан. Энэ байранд байгаа таван айл бүгд үл хөдлөхийн гэрчилгээтэй. Бид энэ байрыг гурван шатны шүүхээр ялагдсан гэдгийг бүтэн 15 жилийн дараа мэдсэн. Шүүх, хуулийн байгууллагад хандах гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн байраа алдах дээрээ тулаад байна.
Нөгөө талаас бидэнтэй уулзаагүй, тохиролцох гэж үзээгүй. Харин танил талаараа ус хааж, тог тасалж, энэ байранд амьдрах аргагүй болтол бүх л арга хэмжээг авч байна.
Манай орон сууц нийтдээ таван айлтай. Гуравдугаар тоотын хүн шүүхээс гомдлоо татсанаар өчигдөр хүмүүс ирж засвар хийнэ гэх нэрийдлээр тааз хүртэл нураачихлаа. Бусад дөрвөн айлын паар хөлдөх аюултай байна. "Гацуурт"-ын Л.Чинбатаас болж таван айлын 20 гаруй иргэн гудамжинд гарах дээрээ тулаад байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гацуурт баян юм чинь 4хөн айлд байр аваад өгчих нөө..охин нь соёлын сайд гуай нэрээ бодох бизээ