АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

Эквадорын шоронд үймээн самуун дэгдэж, 62 хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
1 сарын өмнө

Эквадор улсын гурван хотын шоронд үймээн самуун дэгдэж, 62 хоригдол нас баржээ. Үймээн самуун өрсөлдөгч гэмт хэргийн бүлэглэлүүдийн мөргөлдөөн болон оргон зайлах оролдлогын улмаас дэгдсэн гэж эрх баригчид өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.

гэж холбогдох хорих ангиудын Захирал Эдмундо Монкайо мэдээлсэн юм. Мөргөлдөөн даваа гарагийн орой эхэлснээс хойш шуурхай албаны хэдэн зуун офицер томилогдон ажиллаж байгаа аж.

Монкайогийн хэлснээр Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено Батлан хамгаалах яаманд хандан, шоронгийн гаднах бүсэд галт зэвсэг, сум, тэсрэх бодисын эсрэг хатуу хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Эквадор улсад сүүлийн жилүүдэд шоронгийн үймээн самуун ихээр гарах болж, олон хүн амиа алджээ. Тус улсын хорих ангийн байгууламжууд 27,000 орчим хоригдолд зориулагдсан боловч 38,000 орчим хоригдол байрладаг байна.

Эх сурвалж: Associated Press


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.