LIVE: БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хороодын засаг дарга нарыг нэг нэгээр нь дуудан ирүүлж, халж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хороодын засаг дарга нарыг нэг нэгээр нь дуудан ирүүлж, халж байгаа талаар тус дүүргийн Б.Одбаяр /3-р хорооны засаг дарга/, Б.Ган-Эрдэнэ /5-р хорооны засаг дарга/, Г.Отгонбаатар /26-р хорооны засаг дарга/ нар манай телевизэд хандлаа. 

Тэдний өгүүлж буйгаар өнөөдөр өглөө Н.Баярмөнх таван хорооны Засаг даргыг нэг, нэг цагийн зайтай дуудан уулзаж, ажил албаа өгөхийг шаарджээ. Хэдийгээр орон нутгийн сонгуульд МАН ялсан боловч коронавирусийн давагдашгүй нөхцөл байдал үргэлжилж байгаа, мөн Засгийн газраас төрийн албан хаагчдыг халж болохгүй гэсэн тул тэд Н.Баярмөнхийн энэхүү үйлдлийг хууль бус хэмээн үзэж байна. 

Иймд Н.Баярмөнхөд хариуцлага тооцон ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт уламжиллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.