СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-04

Зорчигч тээврийн нэгтгэлийн таван хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Гурван жолооч, нэг захиргааны ажилтан, нэг засварчнаас вирусийн шинж тэмдэг илэрсэн байна.

Өчигдөр орой/2020.12.04/нэг жолоочоос түргэвчилсэн оношлуураар оношлоод эерэг гарсан бөгөөд тус компанийн бүх ажилчдыг шинжлэхэд дахин дөрвөн хүнд ийнхүү эерэг хариу гарсан байна. Ажилчдын PCR оношлуурын хариу өнөөдөр гарах юм байна. 

Үүнтэй холбогдуулан хотын дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд Зорчигч тээврийн нэгтгэл дээр ажиллаж байгаа мэдээллийг бид авлаа. 

Зорчигч тээврийн нэгтгэл компанийн автобуснууд хотын А магистрал буюу гол замуудаар зорчиж иргэдэд үйлчилдэг байна. Тухайлбал, Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Ханын материал, Офицер, Таван шар гэх мэт чиглэлүүдэд үйлчилдэг ажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.