ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Ж.Батбаатар томилогдлоо

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Ж.Батбаатар томилогдлоо

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилжээ.

Ж.Батбаатар нь цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдах ажилтан бөгөөд төрийн албанд нийт 26 жил, үүнээс 20 жил нь удирдах албан тушаалд ажилласан байна. Мөн ажлын үр дүн, гүйцэтгэлээрээ хугацаанаасаа өмнө ахмад, хошууч цол хүртэж байжээ.

Тэрбээр 2001 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажилласан байна. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.

Мөн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Говь-Алтай болон Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд ЦЕГ-ын Техникийн газарт газрын дэд бөгөөд хэлтсийн даргын албыг хашиж байв. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газарт тасгийн дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргаар ажилласан туршлагатай.

Харин 2019 оноос -т хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хүний оролцоог бууруулсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажилласан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.