Н.Энхбаяр: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАНАН-гийн эсрэг тэмцэх гээд хүчин мөхөстөж байх шиг байна
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийж буй тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Монголд МАНАН бүлэглэл хүчтэй хэвээр байгаа. Энэ бүлэглэлийн тулгуур нь Ц.Элбэгдорж байсан. Тус бүлэглэлд МАН, АН-ынхан нийлж орж ардчиллын ерөнхий зарчмыг зөрчиж, Засгийн газар байгуулаад том том луйвар хийсэн. Энэ бүлэглэлийн ард нуугдсан, улс орныхоо эсрэг байсан бүх хүн хариуцлагаа үүрэх ёстой. Ардчилсан нам МАНАН-гийн толгойлогч нарыг хамгаалсан хэвээрээ байна. Ингэхээр энэ намын нэр хүнд унахаас яах вэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнтэй тэмцэх гээд хүчин мөхөстөж байх шиг байна. Хэцүү тэмцлийг Ерөнхий сайд хийж байна. Үр дүнд хүрээсэй гэж хүсэж байгаа.
Харамсалтай нь, Ерөнхий сайд эрчээ авч чадахгүй байгааг хүмүүс "Юм хийхгүй байна" гэж яриад байна. Шүүх засаглалыг Л.Оюун-Эрдэнэ гэж хүн толгойлоогүй учраас санал болгож байгаа. Шүүхэд МАНАН-гийн гар хөлүүд олон байна. Дээд шүүхэд МАНАН-гийн С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, М.Алдар гэх гар хөлүүд байгаа учраас үр дүнгүй байна. Энэ тэмцэлд эр зориг гаргаж байгаа нь их юм. Үр дүнд хүргэхийн төлөө энэ гаргаж байгаа асуудалд нэгдэх хэрэгтэй.
МАНАН-гийн цаана хяналтгүй төр засаг, хараат шүүх, луйврын сонгууль, энэ их хээл хахууль гарч ирлээ. Саяны болсон сонсголуудаар энэ ил болж харагдаж байна.
Миний бие 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.